Босоо ам 2- Үндсэн Шугам Сүлжээний Үйлчилгээ

Энэхүү үйлчилгээнд С2S-ийн хөгжүүлэлтэд шаардагдах Босоо ам 2-ын гадна барилга байгууламжийн бэлтгэл ажил болон суурилуулалт, уурхайн ам малталт болон үйл ажиллагааг эхлүүлэх техник тоноглол / Босоо ам 2-н талбайн эргэн тойронд шугам хоолой суурилуулалт, газар доорх агуулахын өргөтгөлийн барилга угсралтын ажил, цахилгаан суурилуулалт/ орно. Бид 267 хүн хүчээр нийт 208ь500 хүн цаг зарцуулж 1125 м3 газар шорооны ажил, 10 тонн ган төмөр байгууламж, 1337 м цахилгаан шугам сүлжээ болон 4281 м сантехникийн шугам сүлжээний ажлуудыг тус тус гүйцэтгэсэн. Чадварлаг ажиллах хүч, удирдлага, тоног төхөөрөмж, материалаар ханган, инженер техникийн туслалцаа, талбай дээрх барилга угсралтын үйлчилгээг үзүүлж, талбайн дэд бүтцийн барилга угсралтын ажлыг 111 хүн хүчээр нийт 15000 хүн цаг зарцуулж гүйцэтгэсэн. Бид 28 м3 газар шорооны ажил, 36 м3 бетон цутгалтын ажил, 18 тонн ган төмөр байгууламж, 4060 м цахилгааны шугам сүлжээ болон 852 м сантехникийн шугам сүлжээний ажлыг тус тус гүйцэтгэсэн.