Шинэ Улаанбаатар Олон Улсын Нисэх Онгоцны Буудал

Монгол улс болон Япон улсын засгийн газар хооронд хэрэгжсэн хамгийн том төсөл юм. Энэхүү нисэх онгоцны буудал нь жилдээ 3 сая хүн хүлээн авах хүчин чадалтай, ирээдүйд хүчин чадлын 12 сая хүн хүртэл өсгөн өргөтгөх боломж, орон зайгаар зураг төсөл нь хийгдсэн. НБИК ХХК-ээс энэ төсөлд нийт 120 ажилчид ажилласан ба 900,000 хүн цаг зарцуулж гадна болон дотор шилэн, хөнгөн цагаан фасадын угсралтын ажил 15 000 м2 зорчигчдын терминалын барилга, нислэгийн удирдлага хяналтын цамхаг, галын депо, бохир ус цэвэршүүлэх станцын ган төмөр хийцийн ажил 500тонн тус тус гүйцэтгэсэн.