Баян Айраг Алтан-Уул төсөл

Баян Айраг Эксплорэйшн ХХК нь Улаанбаатар хотоос 1200, Улиастай хотоос 150км сумын төвөөс 20км зайд Завхан аймгийн дөрвөлжин сумын нутагт 2008 оноос хойш ашигт малтмалын хагуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа ба аймгын хэмжээнд эхэлсэн уул уурхайн анхдагч төсөл юм. Энэ төсөл нь ашигт малтмалын орд газар ил уурхайн технологи ашигладаг, олборлосон хүдрийг бутлаад нуруулпан уусгах замаар боловсруулан эцсийн бүтээгдэхүүн буюу алт гаргаж авдаг. Баян Айраг Эксплорэйшн ХХК нь ашигт малтмалын хайгуул болон олборлолтын компани бөгөөд завхан аймаг дахь хамгийн анхны уурхайн үйл ажиллагааг эрхлэн явуулж байна. НБИК ХХК нь энэ уул уурхайн төслийн барилга угсралтын ажлыг иж бүрэн гйүцэтгэсэн. Үүнд үйлдвэрийн бхрилга, кемпийн барилга болог дэд бүтэц (26.693 м3 газар шорооны ажил болон ухалт, нийт 53 барилга байгууламж болон нэгж хэсгийн 10,895 м3 бетон цутгалт,565 тонн ган төмөр байгууламж, 20,976 м цахилгааны ажил болон 33,380 м шугам хоолойн ажил) орно.