БИДНИЙ ТУХАЙ


“НБИК” ХХК нь барилга угсралт, худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулхаар 2010.09.01-нд үүсгэн байгуулагдсан. Манай компани үе үеийн бүтээлч, ажлын дадлага туршлагатай инженер техникийн болон мэргэжлийн ажиллагсадыг эгнээндээ нэгтгэсэн бөгөөд ажлын байр нэмэгдүүлэх, улс эх орныхоо хөгжил дэвшилд чанартай барилга, байгууламж барьж өөрсдийн хувь нэмэрээ оруулахын төлөө санаа нэгдэн хамтран ажиллаж байна.

“НБИК” ХХК нь инженер техникийн 50 гаруй ажилтан, 300 гаруй мэргэжлийн ажиллагсдын бүрэлдэхүүнтэйгээр барилга угсралт, гадна инженерийн шугам сүлжээ, дотор халаалт салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмжийн угсралт, мөн барилгын дотор гадна гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт, бетон зуурмаг үйлдвэрлэлийн лаборатори, геодезийн тандалт хэмжилт чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Гүйцэтгэх Захиралын Мэндчилгээ

НБИК ХХК-ийн Гүйцэтгэх захирлын хувиар манай гадаад дотоодын хамтран ажиллагч бизнесийн түнш компаниуд болон хэрэглэгчиддээ мэндчилгээ дэвшүүлж байна. Манай компани үүсгэн байгуулагдаж Монголын барилгын салбарт үйл ажиллагаа явуулж эхлээд хэдийн удаагүй ч энэхүү зах зээлд өөрийн гэсэн байр суурьтай болж, түншийн бат бөх харилцаа тогтоож, хэрэглэгч худалдан авагчдын итгэлт хамтрагч нь болж ирлээ. Богино боловч үр ашигтай олон талт хамтын ажиллагааны явцад бид барилгын мэргэжлийн олон арван ажилтан ажилчдыг бэлтгэн дадлагажуулж, өндөр ур чадвартай, бүтээлч санаачлагатай, гар сэтгэл нийлсэн сайхан хамт олныг бүрдүүлж чадлаа.
Бидний ажлын таних тэмдэг нь гүйцэтгэсэн ажлын чанар байдаг юм. Үр дүнд нь бид хэрэглэгч хамтрагч байгууллагынхаа болон бизнесийн цар хүрээгээ жилээс жилд өргөжүүлэн тэлж ирлээ. Түншүүдийнхээ тусламж дэмжлэгийг бид цаг ямагт үнэлж, хүрсэн амжилтаараа бахархаж байдаг юм.
НБИК ХХК-ийн удирдлага, хамт олны нэрийн өмнөөс бизнесийн түнш болон хэрэглэгч бүх хувь хүн, байгууллагад талархлаа илэрхийлэхийн хамтаар цаашид ч та бүхэнд чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ нийлүүлэх итгэл найдвартай түнш тань байж үйл ажиллагаагаа өргөжүүлэн бэхжүүлж Монголын ирээдүйг бүтээн байгуулахад хамтран ажиллахад таатай байх болно.